Англи хэлний дунд шатны хичээл

Та Англи хэлний B2 түвшин буюу ахисан дунд шатны шалгалт өгч, түвшнээ баталгаажуулахыг хүссэн ч өөрт тохирох шалгалтын материал болон дасгалуудыг олж чадахгүй байна уу?

Тэгвэл та санаа зовох хэрэггүй. Бид танд туслах хамгийн сайн эх сурвалжуудыг энэхүү блогоор дэлгэх болно. Харин та амжилтанд хүргэх хамгийн гол хүчин зүйл бол та өөрөө тасралтгүй сурах гэдгийг санаарай.

Энэ блогоор дамжуулан та дараах зүйлсийг сурч, олж мэдэх болно.

  • B2 Англи хэлний түвшин: CEFR-н дагуу B2 түвшний суралцагчийн эзэмшсэн байх чадварууд
  • B2 түвшний сертификат олгох шалгалтанд хэрэг болох дасгалууд
  • B2 түвшинд хүрэх зөвлөмжүүд
  • Цаxим хэрэглэгдэхүүн

 

Англи хэлний B2 буюу ахисан дунд шатны мэдлэгтэй суралцагчийн чадамж

Эхлээд CEFR буюу Европын холбооны гадаад хэл заах арга зүйн олон улсын стандартын дагуу B2 түвшний суралцагч ямар чадвар эзэмшсэн байдгийг харцгаая.

  • Унших: техникийн, мэргэжлийн сэдвүүд болон өдөр тутмын амьдралтай холбоотой бус урт, нэмэлт мэдээлэл ихтэй урт бичвэрүүдийг уншиж ойлгох
  • Сонсох: Бага зэргийн тодруулгатай урт харилцан яриа, радио сонсох болон телевизийн нэвтрүүлгийг үзээд шууд ойлгох чадвар
  • Бичих: Өргөн сэдвийн хүрээнд нарийн зохион байгуулалттай, ойлгомжтой харьцангуй урт бичвэрийг бичих болон цаг үеийн нөхцөл байдлыг өөрийн бодлоор илэрхийлэх
  • Ярих: Ямар нэг асуудалгүйгээр өөрийн санаа бодлоо зохицуулж Англи хэлээр өргөн хүрээнд тайвнаар өөрийгөө илэрхийлэх чадвар

 

Тэгэхээр дээрх түвшний шалгалтаар та Англи хэлнийхээ бичих, ярих чадварыг хоёуланг нь батлах шаардлагатай.

Шалгалт нь дээр дурдсан үндсэн 4 хэсэгт хуваагдсан байдаг. Тодруулбал:

  • Унших: 75 минутын турш үргэлжлэх 7 хэсгээс бүрдсэн шалгалт нь олон сонголттой асуулт болон текстүүдээр унших чадварыг шалгана.
  • Бичих: 80 минут үргэлжлэх даалгаврын явцад шалгуулагч захиа эсвэл эсээ бичих шаардлагатай
  • Сонсох: энэ хэсэг нь нийт 40 минут үргэлжлэх бөгөөд 4 даалгавраас бүрддэг.
  • Яриа: 14 минутын хугацаанд гүйцэтгэх энэхүү хэсэг нь нийт 4 даалгавартай бөгөөд шалгуулагч 2-г нь өөр нэг шалгуулагчтай, үлдсэн 2-г нь шалгагчтай хамт гүйцэтгэх ёстой.

 

Шалгалтанд тэнцэхийн тулд 190-с 160 оноог авах шаардлагатай тиймээс танд бэлтгэх хамгийн сайн сурах бичиг хэрэгтэй. Мөн өмнө нь шалгалтын бүтэц (асуултын төрлүүд, хэсгүүдийн үргэлжлэх хугацаа болон бүтэц г.м)-г нь мэдсэн байх шаардлагатай.

 

Одоогийн байгаа түвшингээ мэдэхийг хүсвэл цахимаар Англи хэлний шалгалт өгч үзээрэй.

 

B2 түвшний шалгалтыг давах хамгийн чухал дасгалууд

Хамтдаа B2 түвшний шалгалтыг давах хамгийн чухал дасгалуудыг дарааллынх нь дагуу мэдэцгээе.

  1. Уншлага бол Англи хэлний хэрэглээ: чөлөөтэй уншиж сурахын тулд нэг сард дор хаяж нэг ном Англи хэл дээр унш. Хэдийгээр бидэнд төдийлөн ном унших зав байдаггүй боловч цагаа зарцуулан унших нь шалгалтанд бэлдэхэд маш чухал. Эсвэл өдөрт дор хаяж 10 минут сонин эсвэл сэтгүүл уншиж болно. Хэрвээ та интернетэд хайлт хийхдээ төрөлх хэлээ ашигладаг бол одооноос Англи хэл дээрх хуудаснуудыг ашигла. Ингэснээр та өдөр тутамдаа Англи хэл ашиглах дадлыг өөртөө бий болгож чадна. Мөн тогтсон дүрмийг сурах нь маш чухал бөгөөд унших нь дүрэм сурахад тусалдаг.
  2. Бичих: Ямар дасгал ажил нь бичгийн ур чадварт хамгийн сайнаар нөлөөлдөг гэж бодож байна? Маш энгийн. Энэ нь зүгээр л бичих. Гол төвлөрч бичих сэдвүүд нь аялал жуулчлал, улс төр болон социологи. Бичихдээ дүрмийн ном ашиглан алдаагаа шалгаж болох бөгөөд мөн хэлзүйн болон үгийн сангаа сайжруулах боломжтой юм.
  3. Сонсох: Ямар ч байдлаар хамаагүй өдөр бүр өөрийгөө Англи хэлээр хүрээлүүлэх хэрэгтэй. Сонсох чадвараа сайжруулахын тулд Англи хэл дээр телевизийн хөтөлбөр үзэх, подкаст сонсох, эсвэл аудио сонсож болно. Техник технологи хөгжсөн өнөө үед бид маш олон зүйлээр дамжуулан сонсох чадвараа сайжруулах боломжтой бөгөөд Олон төрлийн эх сурвалж, нөөц байгаа учраас танд бодит давуу тал болох юм. Та өөрийнхөө ярьж байгааг янз бүрээр хурааж авч бичих нь бас нэгэн чухал хэрэгцээтэй дасгал болж болно.
  4. Ярих: Бүx дөрвөн ур чадвар нь энэ дасгалд багтсан ба дасгал ажлын хамгийн хүнд хэсэг юм. Гэхдээ энэ нь тийм ч хэцүү биш ! Танд зөв стратеги л хэрэгтэй. Хамгийн эхний энгийн арга нь тантай энгийнээр яриж чадах найз болон харилцан яригч олох юм. Та Skype эсвэл Facetime ашиглан хол байгаа хүнтэй ч харилцан ярих боломжтой гэдгийг битгий мартаарай. Өөр нэг арга нь B2 түвшинд бэлдэхийн тулд унших материалаа чангаар уншиж болно. Сайтар бэлдэхийн тулд, хамгийн зохимжтой дасгал ажлыг сонгосноор B2 түвшинд хүрэх боломжтой. Мөн сурган заах цахим материал нь (CD эсвэл DVD) ярих болон сонсох чадварыг дээшлүүлнэ.

 

B2 Англи хэлний түвшинд хүрэх зөвлөмж

Хурдан Англи хэл сурах аргуудыг сурснаар шалгалтандаа та илүү сайн бэлтгэгдсэн байх болно. Өмнө нь зөвлөсөн дасгал ажил болон номуудыг уншихаас гадна, өөртөө сонирхолтой номыг өдөрт зөвхөн 15 минут унших нь танд ашиг тустай. Ингэснээр, ойлгох чадвараа сайжруулах боломжтой мөн хурдан уншиж сурна. Улмаар та ямар ч шалгалт өгөхөд таны чадварууд шалгалтын бүхий л хэсгүүдийн хүрээнд сайжирсан байх болно. Та дараах санал болгож буй номуудыг унших боломжтой.

  • East 43rd Street by Alan Battersby
  • Emergency Murder by Janet McGiffin
  • The Amsterdam Connection by Sue Leather
  • In the Shadow of the Mountain by Helen Naylor

 

Цахим хэрэглэгдэхүүн

Цахим ертөнцөөс та олон төрлийн сургалтын цахим хэрэглэгдэхүүн ялангуяа B2 түвшний үр дүнтэй,найдвартай материалуудыг олж болдог. Таны хайлтыг илүү өргөжүүлж болох холбоосуудыг оруулав.

Унших аргачлалаа сайжруулахын тулд, онлайн сонин эсвэл сэтгүүл Англиар унших нь нэн чухал юм. Та мөн зөвхөн өдөр тутмын сэдвээс гадна мэргэжлийнхээ сэдвүүдийг сонирхож уншиж болно.

Та ерөнхий мэдээлэл өгөхөөс гадна, The Herald сонин нь улс төр болон бизнесийн мэдээллүүдийг багтаасан байдаг нь B2 түвшинд тохирдог бөгөөд мөн Wall Street JournalCosmos сэтгүүлүүдийг уншсанаар таны шинжлэх ухаантай холбоотой үгийн баялгийг хөгжүүлнэ.

Сонсох ур чадвараа хөгжүүлэхийн тулд кино, телевизийн нэвтрүүлэг үзэх болон подкастыг сонссоноор харилцан яриа болон зохих түвшний дүрмийн бүтцээ сайжруулах боломжтой. Мөн үг хэллэгийн мэдлэг дээшилнэ (ялангяа Action кинонд гардаг үг хэллэг).

Хэлзүйн талаас нь харвал, Game of Thrones кино нь энэ тал дээр хамгийн сайн нь. Энэхүү цувралд 7 өөр хаант улсаас ирсэн дүрүүд Британи Англи хэлний маш олон хувилбар, аялгаар харилцан ярьдаг.

 

Цаг алдалгүй B2 түвшинд хүрэхийн тулд даруй суралцаж эхэлцгээе.

Нэгдүгээр бүлэг

1
Хичээл №1 Танилцах хичээл
2:05:22

Танилцах хичээлийн тухай

Хоёрдугаар бүлэг

1
Ярианы хичээл

Англи хэлний B2 түвшин – Ахисан дунд шатны дасгалуудыг татаж авах боломжтой


Be the first to add a review.

Please, login to leave a review
Add to Wishlist
Get course
Enrolled: 0 students
Duration: 120 мин
Lectures: 2
Video: 10 мин
Level: Intermediate

Archive

Working hours

Monday 9:30 am - 6.00 pm
Tuesday 9:30 am - 6.00 pm
Wednesday 9:30 am - 6.00 pm
Thursday 9:30 am - 6.00 pm
Friday 9:30 am - 5.00 pm
Saturday Closed
Sunday Closed